Манай Ньюграндтрейдинг компани нь албан ёсны эрхтэйгээр AMOS PROFESSIONAL брэндийг Монгол улсын зах зээлд нийлүүлдэг ба уг брэнд нь Солонгосын №1 гоо сайханы AMORE PACIFIC корпорацийн брэнд. Мөн түүгээр ч зогсохгүй Солонгос улсын №1 үсчдийн брэнд.
Анх үүсгэн байгуулагч Yoon Dok-jung болон түүний ээж Suh Seong-hwan нар 80 жилийн өмнө анх CAMELIA цэцгийн охийг ялган авч эмэгтэйчүүдэд үсний тос борлуулдаг байсан нь AMORE PACIFIC корпорацийн эхлэл болсон байна. Үсний охь буюу тосыг дэлхийд анхдагч болгон танилцуулсан Ази тивийн алдарт корпораци болсон түүхтэй.
Итгэл нь тэдний мөн чанар байсан бөгөөд байнгын хүчин чармайлт, байгалийн орц найрлагын хүч, чанарыг эрхэмлэлт энэи корпорацийн бүх брэнд, бизнесдээ баримтлах гол зарчим болдог. Ногоон цай, цагаан гаа, гааны гавч, усан үзэм, намуу цэцэг гээд л бүхий боломжит байгалийн орц найрлагыг АЗИ ХҮНИЙ ҮС-д зориулан тааруулж R&D буюу байнгын судалгаа, хөгжүүлэлтийн үндсэн дээр үр дүнг бий болгодог нь тэдний амжилтын түлхүүр болсоор байна.
AMOS БРЭНДИЙН ТҮҮХ
•1976 Yumi Cosmetics үүсгэн байгуулагдав
•1986 AMOS салонуудад зориулсан тусгайлсан брэндийг бий болгов
•1999 компаний нэрээ AMOS PROFESSIONAL болгож солив
•2004 Colorgenic загварын ертөнцөд мэргэжлийн үсний будагаа танилцуулав
•2006 Curling essence зах зээлд танилцуулав
•2007 The Green Tea үс уналтын эсрэг ком бүтээгдэхүүн танилцуулав
•2009 Curling essence 2X, Feel The Green Tea зах зээлд танилцуулав
•2010 AMOS PROFESSIONAL загварын сэтгүүл гаргаж эхлэв. Flagship салон нээв.
•2012 Luminator хими болон Colorlucid буюу хүчиллэг үсний будгийг танилцуулав
•2013 Color Force будагтай, гэмтэлтэй үсний ком танилцуулав
•2014 Curling essence 10 сая ширхэг борлуулав
•2015 Feel The Green Tea нь Солонгосын хэрэглэгчдийн дундах брэнд сэтгэл ханамжийн судалгаагаар тэргүүн байр эзлэв
•2017 AMOS гар утасны академийг танилцуулав
•2018 Colorgenic It’s Glow загварын шинэ мэргэжлийн будгийг Ази хүний үсэнд зориулснаар шинэчлэн танилцуулав